Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Сургалт семинар


 

Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хорооноос биеийнтамир, спортын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэн шинэ шатанд гаргах, өөрийн орны эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулиас санаачлан зохион байгуулжбуй олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.

Энэхүү хуралд 8 орны 40 гаруй илтгэгч үндсэн 4 чиглэлдсудалгааны ажлаа хэлэлцүүлэх юм.

“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2021” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд МУБИС-ийн захирал Д.Мандах, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, БТСУХ-ны даргаЦ.Шаравжамц, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан нар үгхэллээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүнд сорилтуудыг даван туулж байгаа салбарын нэг бол биеийн тамир, спортын салбар юм. Энэ цаг үед эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж буй нь салбарын хөгжилд ихээхэн ач холбогдол бүхий үйл явдал болж буйг эрхэм зочид онцоллоо.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцын зүгээс Монгол УлсынЗасгийн газраас спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодлогын түвшинд анхаарч, одоогийн түвшинг ахиулах, бусад улс орны жишгээр бие даасан эрдэм шинжилгээний төвийг байгуулан спортын судалгаа, шинжилгээний ажлын тоог нэмэгдүүлэх, судалгааны ажлын чанарыг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, төсөвсанхүүжилтийг оновчтой хуваарилах, нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад  гол хандуулж байгааг онцолсон юм.

Цаашид Биеийн тамир, спортын улсын хорооноос гадаад харилцааг хөгжүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр улс орнуудтай , түүн дотроо төрийн байгууллага, ижил төстэй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, дэмжих чиглэлийг байнга анхааран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

МУБИС нь энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2009 оноос хойш зохион байгуулж буй. Энэ удаад гадаадын  судлаачдыг урьж оролцуулж байгаагаараа олон улсын анхны ЭШХ болж байна. Нийт 39 илтгэл хэлэлцүүлнэ. Илтгэлүүд үндсэн 4чиглэлээр буюу “Биеийн тамирын боловсрол”, “Биеийн тамир, спортын анагаах ухаан, дасгалжуулалт”, “Спортын менежмент”, “Цар тахлын үеийг биеийн тамир,спортын арга хэмжээ” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.