Мэдээ

ОХУ-ЫН ТАМИРЧИН ДЕПУТАТУУДЫН ЖИЛИЙН ОРЛОГО ХЭД ВЭ?

ОХУ-ЫН ТАМИРЧИН ДЕПУТАТУУДЫН ЖИЛИЙН ОРЛОГО ХЭД ВЭ?
Мэдээ

ОХУ-ын Төрийн Думын депутатууд2020 оны орлогын тайлангаа мэдүүлжээ. Владислав Третьяк, Николай Валуев, Антон Шипулин нар өнгөрсөн жил хамгийн их орлого олсон тамирчин депутатаар нэрлэгдэж байна. 
Одоо Төрийн Думд 15 тамирчин депутат бий. Тэдгээрэс 3 нь биатлон, 2 нь бөх,хоккей, боксын спортынх. 14 нь эрх баригч Единая Россия намынх бол хөлбөмбөгийн Валерий Газзаев Справедливая Россия намын гишүүн юм.


ИРИНА РОДНИНА
Орлого: 6,9 сая рубль. Өнгөрсөн жил – 6,7 сая.
Хөрөнгө: Цэцэрлэг, ногооны аж ахуй эрхлэх газартай. Хувийн байшин, орон сууц, гарааш, 3 машин
(Mercedes, Audi, BMW), зээлийн нэг орн сууцтай.
Роднина 2007 оноос Төрийн Думд байгаа. Уран гулгалтын олимпын 3 удаагийн аварга.



ВЯЧЕСЛАВ ФЕТИСОВ
Орлого: 11,3 сая. Өнгөрсөн жил –14,9 сая.
Хөрөнгө: Орон сууцнаас өөр хөрөнгөгүй.
Гэргийнх нь орлого - 7,5 сая рубль. Эхнэрийн нэр дээр барилга барих газар, 2 орон сууц, 4 гарааш, Mercedes машин, Yamaha бүртгэлтэй байдаг. 
Фетисов 2016 онд сонгогдсон. Хоккей. Олимпын 2, дэлхийн 7 удаагийн аварга.


АЛЕКСЕЙ ВОЕВОДА
Орлого: 10 сая. Өнгөрсөн жил –9,5 сая.
Хөрөнгө: газар, Сувиллын байр барих газар, аж ахуй эрхлэх объект, Audi, Nissan машин, орон сууц, хувийн байшин.
Допингийн хэргээр олимпын алтан медалиа хураалгахаасаа өмнө буюу 2017 онд сонгогдсон. Бобслейн олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт.


СВЕТЛАНА ЖУРОВА
Орлого: 6,4 сая. Өнгөрсөн жил –6,6 сая.
Хөрөнгө: Газар, хувийн байшин, 2орон сууц, нэг машинтай.
Журова 2007 онд депутат болсон. Тэшүүүрээр олимпын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.



ВЛАДИСЛАВ ТРЕТЬЯК
Орлого: 22,5 сая. Өнгөрсөн жил –26 сая.
Хөрөнгө: Жимс, ногооны аж ахуй эрхлэх 4 газартай, гарааш, 2 хувийн байшин, нэг түрээслүүлдэг барилгатай. ОХУ-д2, Латвид 2 орон сууц, 2 гарааштай. 
Гэргий нь 3 орон сууцтай.
Третьяк 2003 оноос Төрийн Думд ажиллаж байна. Хоккей. Олимпын 3, дэлхийн 10 удаагийн аварга.



ВЛАДИМИР ДРАЧЕВ
Орлого: 7,2 сая. Өнгөрсөн жил – 6сая.
Хөрөнгө: 3 газартай, хувийн байшин, орон сууц, зуслан, Mercedes G-класс машинтай.
Эхнэр, гурван хүүхэд нь тус бүророн сууц, газартай.
Драчев 2016 онд сонгогдсон. Биатлоны олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 4 удаагийн аварга.



СЕРГЕЙ ЧЕПИКОВ
Орлого: 7 сая. Өнгөрсөн жил – 6,8сая.
Хөрөнгө: Байшин, нэг барилга, хувийн газар, BMW машинтай.
Эхнэрийн нэр дээр орон сууц,газар, хувийн байшин бүртгэгдсэн. Зургаан хүүхдийн тав нь хувийн байшинтай.
Сергей 2016 оны депутат. Биатлоны олимпын хошой, дэлхийн хошой аварга.



ВАЛЕРИЙ ГАЗЗАЕВ
Орлого: 7,4 сая. Өнгөрсөн жил –146,9 сая.
Хөрөнгө: ОХУ-д хувийн газар, оронсууц, Испанид газар, байшинтай.
Эхнэр нь хувийн хэрэглээний 9газар, 2 байшин, зуслан, гарааштай.
Газзаев 2016 оны депутат. Хөлбөмбөг. Олимпын хүрэл медальтай.



НИКОЛАЙ ВАЛУЕВ
Орлого: 20,6 сая. Өнгөрсөн жил –13,2 сая.
Хөрөнгө: Гараж, орон сууц, завь, 3 чиргүүл бүртгүүлжээ.
Эхнэрийн 2020 оны орлого 10,1 саярубль, 2 хувийн газар, ОХУ-д нэг, Испанид нэг хувийн байшинтай, Toyota машинтай.
Валуев 2011 оноос депутатаар ажиллаж байна. Мэргэжлийн боксын дэлхийн аварга.



ДМИТРИЙ ПИРОГ
Орлого: 5,5 сая. Өнгөрсөн жил –9,3 сая.
Хөрөнгө: 2 орон сууц, Audi машин.
Пирог 2017 оны нөхөн сонгуулиар депутат болсон. Мэргэжлийн боксын дэлхийн аварга.



АНАТОЛИЙ КАРПОВ
Орлого: 6 сая. Өнгөрсөн жил – 7,3сая.
Хөрөнгө: 2 газар, 3 орон сууцтай.
Эхнэр нь хувийн газар, 3 оронсууц, зуслан, Toyota машинтай.
Алдарт шатарчин депутат болоод 12жил өнгөрчээ. Шатрын дэлхийн аварга.


АНТОН ШИПУЛИН
Орлого: 16,5 сая. Өнгөрөн жил –2,7 сая. 
Хөрөнгө: 11 хувийн газартай (112865 квадрат), 2 хувийн байшин, гарааш, орон сууц, 4 барилга, BMW, Toyotaмашин, мотоциклтой.
Шипулин 2019 оны нөхөн сонгуулиардепутат болсон. Биатлоны дэлхийн аварга.

БУВАЙСАР САЙТИЕВ
Орлого: 5,6 сая. Өнгөрсөн жил –5,9 сая.
Хөрөнгө: 8 газартай, хувийн байшин, орон сууцтай.
Эхнэр нь орон сууц, байшин, газартай. Зургаан хүүхдийг дөрөв нь байшин, газар бүртгүүлжээ.
Сайтиев 2016 оноос Төрийн Думд ажиллаж байна. Чөлөөт бөхийн олимпын 3, дэлхийн 6 удаагийн аварга.

АРТУР ТАЙМАЗОВ
Орлого: 7,4 сая. Өнгөрсөн жил – 5сая.
Хөрөнгө: Mercedes машин, газар,байшин, орон сууцтай.
Таймазов 2012 оны олимпын алтанмедалиа хураалгахаас өмнө 2016 онд сонгогджээ. Чөлөөт бөхийн олимпын аварга, дэлхийн хошой аварга.

ДМИТРИЙ СВАТКОВСКИЙ
Орлого: 6,2 сая. Өнгөрсөн жил –6,3 сая.
Хөрөнгө: 2 орон сууцтай.
Дмитрий сонгогдоод гурван жил болж байна. Орчин үеийн 5 төрөлтийн олимп, дэлхийн аварга.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.