Мэдээ

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА


НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2026 оны 04 дүгээр сарын 22                                                                           Улаанбаатар хот

1. Сонгон шалгаруулалтын нэр. 


Биеийн тамир, спортын улсын хороо нь Спортын төв ордны дараах объектуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээдийг урьж байна.

Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагаас өмнө Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын бичиг хэргийн 103  тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, холбогдох дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь үйлдэн зөвхөн Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103  тоот өрөөнд санал ирүүлнэ. Сонгон шалгаруулалтын материал нээх ажиллагаанд оролцогчид байлцаж болно.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга.

Талбайн мэдээлэл

Түрээслүүлэх үйл ажиллагааны чиглэл

1

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 301 дугаартай 30.9 м.кв бүхий 1 өрөө

Боксын спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

2

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 302 дугаартай 36 м.кв бүхий 1 өрөө

Жудо бөхийн спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

3

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 303 дугаартай 60 м.кв бүхий 1 өрөө

Жюү Жицү бөхийн спортын төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

4

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 304 дугаартай 33 м.кв бүхий 2 өрөө

Гимнастикийн спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

5

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 305 дугаартай 12 м.кв бүхий 1 өрөө

Хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

6

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 306 дугаартай 20 м.кв бүхий 1 өрөө

Аливаа спортын төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

7

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 307 дугаартай 12 м.кв бүхий 1 өрөө

Хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

8

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 308 дугаартай 13.5 м.кв бүхий 1 өрөө

Аливаа спортын төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

9

Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 309 дугаартай 20 м.кв бүхий 1 өрөө

Аливаа спортын төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

10

Спортын төв ордны өргөтгөлд байрлах 46 м.кв бүхий 1 өрөө

Таеквондогийн спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

11

Спортын төв ордны өргөтгөлд байрлах 75.5 м.кв бүхий 2 өрөө

Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх чиглэлээр  төрийн бус байгууллагын удирдлага, зохион байгуулалт, албан хэрэгцээний зориулалтаар

12

Спортын төв ордны өргөтгөлд байрлах 165 м.кв бүхий танхим

Фитнес, бялдаржуулах, бэлтгэл, дасгалжуулалтын зориулалтаар

 

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл. Дараах объектуудад хамаарна.

1.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 301 дугаартай 30.9 м.кв бүхий 1 өрөө

2.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 302 дугаартай 36 м.кв бүхий 1 өрөө

3.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 303 дугаартай 60 м.кв бүхий 1 өрөө

4.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 304 дугаартай 33 м.кв бүхий 2 өрөө

5.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 305 дугаартай 12 м.кв бүхий 1 өрөө

6.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 306 дугаартай 20 м.кв бүхий 1 өрөө

7.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 307 дугаартай 12 м.кв бүхий 1 өрөө

8.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 308 дугаартай 13.5 м.кв бүхий 1 өрөө

9.    Спортын төв ордны өргөтгөлийн 3 давхрын 309 дугаартай 20 м.кв бүхий 1 өрөө

10.  Спортын төв ордны өргөтгөлд байрлах 46 м.кв бүхий 1 өрөө

11.  Спортын төв ордны өргөтгөлд байрлах 75.5 м.кв бүхий 2 өрөө

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, Спортын төв ордон,  Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103 тоот өрөөнд

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр.кв /1м.кв/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг үндэслэн  1м.кв   нь нэг сарын 15,000 /арван таван мянга/ төгрөг байна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Хуулийн этгээд: 

-       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-       Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;

·         Сүүлийн хоёр жилийн Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын  товч тайлан

-       Санхүүгийн тайлан (2024 2025 он );

-       Татварын тодорхойлолт;

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт (Emongolia лавлагаа);

-       Хүний нөөцийн мэдээлэл;

-       Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;

-       Талбай түрээслэх үнийн санал;

-       Үйл ажиллагааны төлөвлөгөө  (календарчилсан)

 

4. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл. Дараах объектод хамаарна.

·         Спортын төв ордны өргөтгөлд байрлах 165 м.кв бүхий танхим

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, Спортын төв ордон,  Биеийн тамир, спортын улсын хорооны 1 давхрын 103 тоот өрөөнд

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Нэг метр.кв /1м.кв/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг үндэслэн  1м.кв   нь нэг сарын 20,000 /хорин мянга/ төгрөг байна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Хуулийн этгээд: 

-       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-       Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;

-       Санхүүгийн тайлан (2024 2025 он);

-       Татварын тодорхойлолт (татварын өргүй байх);

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өр төлбөргүй эсэх тодорхойлолт (Emongolia лавлагаа);

-       Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар (багш, дасгалжуулагч 2-с доошгүй);

-       Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;

-       Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (E-mongolia лавлагааг хүн тус бүрээр сүүлийн 6 сар хүртэлх);

-       Талбай түрээслэх үнийн санал;

-       Үйл ажиллагааны төлөвлөгөө.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл

Холбогдох хууль, тогтоомж, үйлчилгээний стандарт, норм, дүрмийг хангасан байх.

 

5. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл.

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын  18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус  үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан оролцогчдыг шалгаруулна.

Барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

Сонгон шалгаруулалтын материал нээх ажиллагаанд оролцогчид байлцаж болно.

7. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг 2026 оны 04 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд 12 цагт өмч эзэмшигч Спортын төв ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг 266401 дугаартай утас,  www.sport.gov.mn  цахим хаягаар холбогдож авна уу.

Хаяг: УБ хот, Спортын төв ордон, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо

Холбогдох албан тушаалтан: Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Уранбилиг

Утасны дугаар: 99873744, 266401

 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.