Мэдээ

"ЭРҮҮЛ, СПОРТЛОГ ЧИНГЭЛТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ахмадын аварга шалгаруулах “Спорт наадам-2026” тэмцээн эхэллээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Эрүүл, спортлог Чингэлтэй-2028”, “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээний хүрээнд дүүргийн ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Спорт наадам-2026” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Хурлын ажлын албаны дарга Б.Нацагдорж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, Биеийн тамир спортын хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцож, баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ. Тэмцээнд дүүргийн 22 хорооны 264 ахмад тамирчид спортын 5 төрлөөр 36 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.