Мэдээ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАМИРЧИН Н.БАЯРСАЙХАН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО


Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо Азийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээний блиц төрөлд Богд сумын харьяат, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, спортын мастер Нацагийн Баярсайхан амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн "АЗИЙН АВАРГА" боллоо. Тэрбээр тус тэмцээнээс нийт 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн байна. Энэхүү амжилт нь Монголын даамны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй бөгөөд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.