Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, СПОРТЫН МАСТЕР Ё.ТӨМӨРБАТААГИЙН НЭРЭМЖИТ БОКСЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО


Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Чулууны Ганбат, Дорнод аймгийн Боксын холбооны тэргүүн Сүхбаатарын Батмөнх, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Сүхбаатарын Мөнхжаргал, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Бадамсүрэнгийн Чимэддорж, Боксын спортын анхны Монгол Улсын Гавъяат тамирчин, Монгол Улсын Ардын багш, Ази тивийн хошой аварга Хайдавын Алтанхуяг, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, спортын мастер Ёндонгийн Төмөрбатаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин, “Бээжин 2008” зуны олимпын наадмын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба, Монгол Улсын Гавъяат тамирчин, Азийн наадмын анхны аварга, Ази тивийн аварга, зуны олимпын “Рио-2016” наадмын хүрэл, 2017 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Доржнямбуугийн Отгондалай, Дэлхийн аваргын анхны мөнгө, дэлхийн аваргын анхны хос медальт, Олон Улсын хэмжээний мастер Лутсайханы Алтанцэцэг нар болон холбогдох албаны хүмүүс, багш, дасгалжуулагчид, тамирчид оролцлоо. Энэ хүү 7 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын аймаг, хотуудын 18 баг, клубуудын 100 гаруй тамирчид, 19 жингийн ангилалд оролцож байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.