Мэдээ

ОРХОН АЙМАГТ ПИКЛБОЛИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛЛОО


Орхон аймгийн Пиклболийн холбооноос зохион байгуулсан “Эрдэнэт Pickleball” анхдугаар тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ амралтын баазад амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт анхан шатны 22 тамирчин оролцож эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, хосын төрлүүдээр өрсөлдлөө.
🏆 Тэмцээний дүн:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
🥇 1-р байр – Ж.Гэрэл-Эрдэнэ
🥈 2-р байр – Э.Эрдэнэбаяр
🥉 3-р байр – Д.Идэрзориг
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
🥇 1-р байр – Б.Эрдэнэсоёл
🥈 2-р байр – Ж.Болормаа
🥉 3-р байр – Н.Тунгалаг
Хосын төрөлд:
🥇 1-р байр – Д.Идэрзориг, Б.Ууганчимэг
🥈 2-р байр – Б.Төмөртогоо, Н.Оюунсүрэн
🥉 3-р байр – Э.Эрдэнэбаяр, Д.Цэлмэгсайхан
Анх удаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь орон нутагт пиклбол спортыг хөгжүүлэх, иргэдийг идэвхитэй хөдөлгөөнд уриалах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.