Мэдээ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН НААДМЫН ВОЛЕЙБОЛЫН МЕДАЛЬТНУУД ТОДОРЛОО


Монголын Оюутны спортын VII наадмын волейболын тэмцээний медальтнууд тодорлоо. Тус тэмцээний эмэгтэй тоглолтууд “Аврагч” спорт хорооны зааланд харин эрэгтэй тоглолт МУИС-ийн зааланд явагдсан.

4 сарын 24-30-нд 7 хоногийн турш волейболын баг тамирчид авьяас ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Нийт 21 их дээд сургуулийн 475 тамирчин оролцлоо.

Эмэгтэй багуудаас:

  • 1-р байр: З.Баярт дасгалжуулагчтай Рояаль ОУИС
  • 2-р байр: П.Батзаяа дасгалжуулагчтай МУИС
  • 3-р байр: М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС

Эрэгтэй багуудаас:

  • 1-р байр: М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС
  • 2-р байр: Б.Даваадаш дасгалжуулагчтай “Зохиомж” ИС
  • 3-р байр: Ц.Батсайхан дасгалжуулагчтай ИЗИС
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.