Мэдээ

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ХОККЕЙЧИД АЗИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцсон баг тамирчид хүрэл медаль хүртлээ. Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багийг 7:2-оор буулган авсан бөгөөд тус тэмцээний хоёр дахь (2023 онд мөнгө) медалиа гардсан нь энэ юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.