Мэдээ

“БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯН

Улс даяар бие бялдрын түвшин тогтоох сорил авч байгаа бөгөөд Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олон сорилд идэвхтэй хамрагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлиг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтоол “Алсын хараа 2050” зорилт 3.5.3, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нийт ард иргэдийн дунд “Бие бялдрын түвшин тогтоох сорил”-ыг авч, иргэдэд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх юм.
Зохион байгуулагч:
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар
Зохиогдох газар, хугацаа:
2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 23-ны хооронд зохион байгуулна.
Зохион байгуулалт:
“Бие бялдрын түвшин тогтоох сорил”-ыг аймгийн Биеийн тамир, спортын газраас томилогдсон арга зүйч болон спортын мэргэжлийн баг бүрэлдэхүүн авч явуулна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.