Мэдээ

МОНГОЛ-УЗБЕКИСТАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ӨРНӨСӨН ӨСВӨРИЙН БОКСЧДЫН ХАМТАРСАН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэлийн эхний үе 2025 оны зургаадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Спортын төв ордны боксын үндэсний шигшээ багийн заал болон “Их тамир олимп” цогцолборт, хоёр дахь үе долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд “Их тамир олимп” цогцолборт нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр явагдсан.


Спортын төв ордны “А” танхимд 2025 оны долоодугаар сарын 1-6-ны өдрүүдэд Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПЫН ГАРАА” УАШТ болох бөгөөд тус тэмцээний өдрүүдэд мөн хоёр орны өсвөрийн тамирчид нөхөрсөг уулзалт тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.  


2026 онд дээрх айлчлалын хүрээнд Монгол Улсын өсвөрийн 14 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт Узбекистан улсын Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд “Олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн аварга Баходир Джалолов”-ын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлээ.


Тус хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд зохиогдож буй өсвөрийн Азийн АШТ-ээс  одоогийн байдлаар хөвгүүдийн 49 кг-ын жинд Т.Кайсар, 50 кг-д Ө.Сүлд, 63 кг-д Б.Баттэмүүлэн, охидын 48 кг-д А.Мөнгөнзул, 50 кг-д З.Аминхайр, 57 кг-д Ч.Дагиймаа нарын тамирчид хүрэл медалийн болзол хангасан бөгөөд бүгд мөнгөн медалийн төлөө тулалдахаар бэлтгэж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.