Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРООТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын Үндэсний спортын хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь үндэсний спортын салбар, тэр дундаа Монголын өв соёл, уламжлалт наадгайг орчин цагийн хөгжлийн чиг хандлагатай хослуулах түүхэн ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

Үндэсний спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх

Тэмцээн уралдааны дүрэм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх

Хүүхэд, залуучуудад үндэсний спортыг сурталчлан таниулах

Үндэсний өв соёлыг тээгч шинэ үеийг бэлтгэх

Монгол үндэстний өвөрмөц спортын төрлүүдийг дэлхийн тавцанд сурталчлах зэрэг олон зорилтыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төр болон төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэснээр спортын салбарыг илүү бодлоготой, үр дүнтэй хөгжүүлэх шинэ боломж бүрдэж байна.

Монгол хүний дархлаа болсон үндэсний спорт улам бүр дэлгэрч, дэлхийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.