Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр ӨМӨЗО-ны Уламжлалт Монгол шатар нийгэмлэгийн тэргүүн Д.Насанд төрийн дээд Алтан гадас одон гардуулж, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга асан, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй эрхмүүд хүндэтгэл үзүүлэв.
Д.Насан нь хоёр орны чөлөөт бөх, жүдо, бокс, сур харваа, хөнгөн атлетик, ширээний теннис, үндэсний бөх, буудлага зэрэг спортын тамирчдын харилцан хамтын ажиллааг эхлүүлж, Ч.Дамдиншарав, Х.Алтанхуяг, Ч.Насантогтох, В.Батбаяр зэрэг дасгалжуулагчдыг БНХАУ-д урьж ажиллуулж байсан гавьяатай нэгэн. Мөн Монголын үндэсний олимпын хорооны байрыг барих их үйлсэд дэмжлэг үзүүлэхийн сацуу зүрх судасны онош тогтоох шинжилгээний тоног төхөөрөмж, жүдо бөхийн найман дэвжээ зэрэгт буцалтгүй тусламж үзүүлж байв.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.