Мэдээ

САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

 Биеийн тамир, спортын улсын хорооноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран салбарын 411 албан хаагчийг хамруулсан чадавхжуулах сургалтыг танхим болон цахимаар зохион байгууллаа.

Сургалтыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, үнэлгээ мониторингийн газрын ахлах референт Д.Отгон, ССАЖЗЯ, Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн П.Оюунтуяа нар хийлээ.

Тус сургалт нь салбарын албан хаагчдын төлөвлөлт хийх, тайлан бичих, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дотоод системийг ашиглахад мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлнэ гэж дүгнэж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.