Мэдээ

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга, ил тод ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газартай хамтран аравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд цахим болон танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Авлигын эсрэг хууль, мэдээллийн ил тод байдал, нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль тогтоомж, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агуулгыг хүргэлээ.

Сургалтад Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, 21 аймаг, есөн дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдав.

Сургалтад нийт 217 албан хаагч оролцсоноос 161 нь цахимаар, 56 нь танхимаар хамрагдлаа.

Үр дүн:

Биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.

Төв, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллагын албан хаагчдыг хамруулснаар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг салбарын хэмжээнд хүргэх боломж бүрдлээ.

Төрийн албан хаагчдын хууль тогтоомжийг мөрдөх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга, ил тод байдлыг эрхэмлэн ажиллах хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.