Мэдээ

ТӨРИЙН ДУУЛЛЫГ ЭГШИГЛҮҮЛЭВ


Аравдугаар сарын 20. Өнөөдөр Монгол Улсын Төрийн дууллын өдөр. Төрийн дуулал нь эх орон тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг бидний үнэт зүйл билээ. Шүлгийг Цэндийн Дамдинсүрэн, аяыг Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нар хамтран бүтээсэн бөгөөд энэ өдөр БТСУХ-ны нийт албан хаагчид Төрийн дууллыг эгшиглүүлэв. Өнөөдрийн арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга хэлсэн үгэндээ Төрийн дууллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдлыг таниулж, Монгол хэл, үндэсний өв соёл, уламжлалаа үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэхийг уриалав. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.