Монголын хүндийн өргөлтийн холбооны түүхт 70 жилийн ойн нэрэмжит хүндийн өргөлтийн багийн аварга шалгаруулах тэмцээн “Хилчин” спорт хорооны зааланд арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болно. Тэмцээнд 15 багийн 270 тамирчин оролцох бөгөөд өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд өрсөлдөөн өрнөх юм. Монголын хүндийн өргөлтийн баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ба олимпын наадамд оролцож байсан билээ.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.