Мэдээ

ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ НЭГДЭЕ


Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 31 жилийн ойн хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяныг дэлхийн 180 гаруйулс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ жил" Хаана ч аюулгүй" нэрийн дор "ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ (ЭОЭХТЗ)-ЫН ТӨЛӨӨ НЭГДЬЕ" уриатай охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, учирсан хохирол, хүний эрхийн зөрчлийг арилгах, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, давтан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчин дахьаюулгүй байдлыг хангах, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор бүх түвшинд оролцоог ханган ажиллах тухай аянд Биеийн тамир, спортын улсын хороо нэгдэж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.