Мэдээ

Х.БОЛОРТУЯА ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЧ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОХООР БОЛЛОО.

Х.БОЛОРТУЯА ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЧ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОХООР БОЛЛОО.
Мэдээ


 

“Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг эх орондоо авчирлаа. Ингэснээр чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор боллоо.


Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд буюу эрхийн төлөөх барилдаанд  Беларусийн Вероника Ивановад  1:9 харьцаатай ялагдаж яваад өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.