Мэдээ

ТЕХНОЛОГИТ СУУРИЛСАН ГҮЙЛТ, АППЛИКЭЙШН АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Үндэсний хэмжээнд өчигдөр эхэлсэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны хүрээнд энэ сарын 30-ны өдрийг хүртэл биеийн дархлааг хөдөлгөөнөөр дэмжих, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа, сургалтуудыг  зохион байгуулагдана.

Өнөөдөр аймаг, дүүргүүдийн мэргэжилтнүүд болон “Страва” группийн админуудад аппликейшн ашиглах сургалт зохион байгууллаа.






Биеийнтамир, спортын улсын хороо цар тахлын үеийн олны нийтийг хамрах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж хэвшээд байна. Тухайлбал, өнгөрсөн 3-р сард Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, аймаг, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” биеийн тамирын арга хэмжээг улс орон даяар амжилттай зохион байгуулсан.

Үүнийүр дүнд 20 мянга гаруй иргэн өдөр бүр өөрт тохирсон алхалт, гүйлт, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэн, эрүүл зөв амьдрал дадал хэвшилд суралцаж байгаагаас гадна технологит суурилсан гүйлт, аппликейшн ашиглах, хэрэглэх талаарх ойлголт, мэдлэгээ тэлж байна.

 

 




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.