Мэдээ

БИАТЛОНЫ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ АЛЕКСАНДР ПОПОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр Монгол улсын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Попов болон Монголын биатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар Монголын биатлончдын хамтарсан бэлтгэл сургуулилт, амжилт, алдаа оноо, төлөвлөж буй ажил, тэмцээн уралдааны талаар санал солилцлоо. 


Биеийн тамир, спортын улсын хорооноос өвлийн спортыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөний дагуу биатлоны спортыг өнгөрсөн 2020 онд Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулсан. Энэ дагуу2 дасгалжуулагч 8 тамирчин шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тухайлбал өнгөрсөн онд биатлоны шигшээ багийн 8 тамирчин 2 дасгалжуулагч 4 улс дамнан хамтарсан бэлтгэлд хамрагдаж, мөн дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид анх удаа оролцсон юм.

 


Олимп, дэлхийн аварга А.Попов Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцолж, хамтын хүчин чармайлтаар энэ спортыг хүн ардын дунд өргөн тархсан спортын төрөл шиг хөгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

 



БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаярын зүгээс Монгол улсын биатлоны хөгжилд оруулж буй түүний хувь нэмрийг үнэлж Биеийн тамир, спортын салбарын хүндэт тэмдгээр шагнав.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.