Мэдээ

МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ М.УРАНЦЭЦЭГ ХАГАЛЛАА.

МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ М.УРАНЦЭЦЭГ ХАГАЛЛАА.
Мэдээ

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний шигшээ барилдаанууд "Бүдокан" ордонд явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын Костаг өчиж ялснаар олимпын хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр 3 дахь олимпдоо оролцож, анхны медалиа ийнхүү хүртэж байна.

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костатай барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Монгол Улс Токио 2020 олимпын наадмаас анхны медалиа хүртэж байна. Мөн М.Уранцэцэг 18 жил хүсэн хүлээсэн олимпын медалиа хүртэж, бүх тэмцээний медалийн иж бүрдэлтэй боллоо. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.