Мэдээ

ТОКИО-2020: Ө.ДҮҮРЭНБАЯР ЦЭВЭР ЯЛАГДЛАА.

ТОКИО-2020: Ө.ДҮҮРЭНБАЯР ЦЭВЭР ЯЛАГДЛАА.
Мэдээ


Өнөөдөр (2021.07.30) Токио хотын "Бүдокан" ордонд жүдо бөхийн эмэгтэй +78, эрэгтэй +100 кг-ийн жингийн барилдаан явагдлаа.

Энэ жинд Ө.Дүүрэнбаяр хүч сорьж эхний тойрогт Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой учраа таарсан. Олтибоев 25 настай. 2017 оны Ташкентийн Гран Прид хүрэл медаль хүртсэн. 2018 онд Хөххотын Гран Прид мөн хүрэл медаль аваад Жакартын Азийн наадамд оролцож, хүрэл медаль авсан. Бакугийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө өрсөлдөөд Японы Хисаёши Харасавад ялагдаж байлаа. Ө.Дүүрэнбаяртай 2018 оны Гуанчжоу Мастерст 1/8 финалд таарч, ялж байсан бөх.

Барилдаан эхлээд 1 минут өнгөрч байхад узбек бөх үүрч, цэвэр яллаа. 
 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.