Мэдээ

ТОКИО-2020: С.БАТЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ЯЛАГДЛАА.

ТОКИО-2020: С.БАТЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД ЯЛАГДЛАА.
Мэдээ


Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний гурав дахьөдөр буюу өнөөдөр (2021.08.03) эмэгтэй 68 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Энэ жинд барилдсан МУХБ, МУГТ С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ФранцынКумба Ларроктой учраа таарсан. Гурван оноо дутуу байхдаа барилдаан дуусахаас 19секундын өмнө мордож 4 оноо аван, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан.

Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ынХанум Вилиеваг 8:5-аар ялсан.

Хагас шигшээд Блессинг Оборудудутай (Нигери) барилдаж, 2:7ялагдсан.

Ингээд манай бөх хүрэл медалийн төлөө Киргизийн МээримЖуманазароватай барилдлаа. Медалийн төлөөх барилдааны хоёрдугаар үед манайбөх цэвэр ялагдлаа. 
  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.