Мэдээ

ТОКИО-2020: Б.ХОНГОРЗУЛ ГВИНЕЙН БӨХИЙГ 10:0-ЭЭР ЯЛЛАА.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд манай тамирчин Б.Хонгорзул 2 дугаар тойрогт олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Азийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваитай оноолт тааран барилдаж 0:7 харьцаатай ялагдсан. Б.Хонгозулыг ялсан Рисако Каваи финалд шалгарсан тул тэрээр өнөөдөр дагах барилдаан хийж эхний тойрогт Каваид ялагдсан Гвинейн тамирчин Фатумата Камараг 10:0-ээр яллаа.
Ингэснээр манай тамирчин өнөөдөр 18:30 цагт эхлэх финалын барилдаанд олимпын аварга, дэлхийн хошой аварга, Хеллен Марулиcтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Зургийг Э.Харцага


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.