Мэдээ

Паралимпын тосгонд Монголын багийн штабын байр ажиллаж эхэллээ.

Паралимпын тосгонд Монголын багийн штабын байр ажиллаж эхэллээ.
Мэдээ
"Токио-2020" зуны Паралимпын XVI наадамд оролцохоор очсон Монгол Улсын паралимпын үндэсний шигшээ баг Токиогийн Паралимпын тамирчдын тосгонд Штабын байраа тохижуулаад байна.
"Токио-2020" Паралимпын тосгоны 20 дугаар байрны 2 дугаар давхрын 202 тоотод байрлах Монголын багийн штабт шигшээ багийн тамирчид цуглаж өдөр тутмын ажил, тэмцээн уралдааны бүх асуудлыг зохион байгуулан чиглүүлж, цаг үеийн байдлыг ярилцан зөвшилцөж, аливаа асуудлыг шийдвэрлэж байх юм.
"Токио-2020" зуны паралимпын XVI наадмын Монголын баг тамирчдын тэмцээний салхийг хагалж байт харвааны тамирчин Х.Мөнхбаатар наймдугаар сарын 27-ны 09-12 цагийн хооронд эрэгтэйчүүдийн ST төрлөөр "Yumenoshima Park Archery Field" талбайд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд онч мэргээ сорих юм.
Мөн жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-д С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг жинд А.Мөнхбат нар /10:30-13:30, 16:00-18:40/ "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдана.
Түүнчлэн энэ өдрийн 14-17 цагийн хооронд байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ эмэгтэйчүүдийн ST төрөлд урьдчилсан чансаа тогтоох тэмцээнд өрсөлдөнө.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.