Мэдээ

Паралимпын наадмыг Хятад улс тэргүүлж эхэллээ

Паралимпын наадмыг Хятад улс тэргүүлж эхэллээ
Мэдээ

Японы нийслэлд үргэлжилж байгаа "Токио-2020" зуны Паралимпын XVI наадмыг өнөөдрийн 17:00 цагийн байдлаар БНХАУ баг 6 алт, 4 мөнгө, 5 хүрэл нийт 15 медальтай тэргүүлж байгаа бол Австрали улсын баг  6 алт, 2 мөнгө, 4 мөнгө, нийт 12 медальтай удаалж байна. 


Харин  Их Британи 3 алт, 7 мөнгө , хүрэл 1 нийт 11 медальтай 3 дугаар байрт яваа бол Олон улсын Паралимпын хорооны тугийн дор оролцож буй Дүрвэгсдийн баг 4 алт, 2 мөнгө,  3 хүрэл нийт 9 медальтай 4 дүгээр байр эзэлж явна.


Эдгээр багийн араас Италийн баг 3 алт, 2 мөнгө 3 хүрэл, нийт 8 медальтай яваа бол Украин улсын баг 1 алт, 5 мөнгө 2 хүрэл нийт 8 медаль, Бразил 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 5 медаль, Нидерланд 2 алт 1 мөнгө нийт 3 медаль, Испанийн 

баг 1 алт, 2 мөнгө  нийт 3 медаль, Франц 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 3 медальтай байгаа бол паралимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын баг тамирчид 1 алт 1 мөнгө, 1 хүрэл нийт 3 медаль хүртээд байна.  





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.