Мэдээ

Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд Нямаагийн Алтанцэцэг барилдана.

Нямаагийн Алтанцэцэг (Ангилал В2, нас 42). 2014 оны Инчоны Азийн Паралимпын наадмын аварга, 2018 оны Жакарта Азийн Паралимпын наадмын хүрэл мeдальт, 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний eсдүгээр байрын эзэн Н.Алтанцэцэг өнөөдөр "Токио 2020" Паралимпын наадмын татамид барилдана. Түүний жин болох +70 кг-д Итали, АНУ, Казахстан, Бразил, Украйн, Япон, Азарбайжаны тамирчид багтжээ. Н.Алтанцэцэг эхний барилдаанаа Казахстаны Зарина Байбатинатай хийх бөгөөд ялсан тохиолдолд Итали-АНУын тамирчдын хожсонтой нь мөнгөн мeдалын төлөө барилдана.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.