Мэдээ

Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны дарга Ц.Шаравжамц БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамтай уулзалт хийв.

Биеийн Тамир, Спортын УлсынХорооны дарга Ц.Шаравжамц БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамныСоёлын атташе, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал ноён ЧэньШуантай  2021 оны 10 дугаар сарын 14-ныөдөр уулзалт хийн “Бээжин 2022” өвлийн Олимп, Паралимпийн наадамд Монгол УлсынҮндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулахтай холбогдуулан 2 улсын хоорондбиеийн тамир, спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар “Бээжин 2022”өвлийн Олимпын наадмын Зохион байгуулах хороон дээр Монгол улсаас биеийн тамир,спортын салбарын ажилтныг ажиллуулах, гүйлтийн цана, биатлон, пара гүйлтийнцанын спортын Үндэсний шигшээ багийн тамирчдыг өвлийн Олимпын наадам зохионбайгуулагдах БНХАУ-ын Жанжиакоу /Жанчхүү/-д, тэшүүрийн тамирчдыг Бээжин хотодхамтарсан бэлтгэл хийлгэх, спортын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтранажиллах, Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын ажилтнуудыг сургалтадхамруулах зэрэг асуудлаар хамтын ажиллагааг хэрэгжүүлэх саналтай байгаагаауламжлав.

Үүний хариуд БНХАУ-аас МонголУлсад суугаа элчин сайдын яамны Соёлын атташе, Улаанбаатар дахь Хятадын соёлынтөвийн захирал ноён Чэнь Шуан саналыг хүлээн авч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжинажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.