Мэдээ

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц МШХ-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, ЕНБДарга, Их мастер А.Энхтуул, шатрын нэрт зүтгэлтэн, МУГД П.Жигжидсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар МШХ-ны шинэ удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүн, холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц оюуны спортыг дэмжин ажилладаг. Цаашид хамтран ажиллахаа илэрхийлж, нийт шатарчдад амжилт хүссэн юм.
Монголын шатрын холбооны удирдлагуудын зүгээс саяхан сонирхогчдын ДАШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Н.Содбилэгт болон Латви улсад “Grand Swiss” олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож буй Б.Мөнгөнтуул нарын талаар мэдээлэл өгч, холбооны удирдлагын баг цаашид энэ спортын хөгжлийн түвшнийг ахиулахын төлөө идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.