Мэдээ

“БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДМЫН МЕДАЛЬ ХЯТАДЫН УЛАМЖЛАЛ ГҮН УХААНЫ АГУУЛГА БҮХИЙ ДҮРСЛЭЛТЭЙ.

 

“Бээжин- 2022” өвлийн олимпын наадмын медалийг "Тунсинь" буюу “Нэгдмэл санаа” гэж нэрлэжээ. Хятадын уламжлалт гүн ухааны тэнгэр, газар, хүний холбоог харуулсан таван тойрог дүрслэлтэй. Үүгээрээ мөн олимпын таван цагаригийг бэлэгджээ. Таван цагаригийг тойруулаад XXIV өвлийн олимпын наадмын албан ёсны нэрийг англиар бичиж, цасан ширхэг, үүл сийлсэн байна.

 

Медалийн ар хэсэгт Бээжингийн олимпын эмблемийг тойруулан олимпын наадмын албан ёсны нэрийг ханзаар бичсэн. Эмблемийг хүрээлсэн таван тойрогт одод дүрслэгдсэн байгаа нь хүн, байгалийн хэлхээ холбоог харуулахаас гадна тамирчид олимпод од шиг гялалзахыг бэлгэдсэн утгатай юм байна.



Өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжин
хотод явагдана. Харин өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-нд болох юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.