Мэдээ

Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа


Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа. Энэхүү наадам мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд “Скай ресорт”цанын баазын баруун хойно орших туулын голын мөсөн дээр энэ сарын 18-20-ндболно. Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн  уралдаан нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг 2022 оны хоёрдугаарсарын 7-10-ны хооронд games@sport.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна. Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ болохыг онцлоё. Түүнчлэн үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой.

Үндэсний өвлийнспортын VII наадмын нэгдсэн заавартай танилцана уу

https://sport.gov.mn/files/9e26bcef17da4c9ca89f1f4ba743b9a2/?d=0

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.