Мэдээ

Судлаач Х.Баатархүү “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” номынхоо дээжийг өргөн барив

 

Монгол-БНХАУ дипломат харилцаа тогтоосон 73 жилийн ойн хүрээнд хятад судлаач Х.Баатархүү “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” нэртэй гэрэл зургийн ном хэвлүүлэн гаргасан юм. Эл номыг бүтээх үйлсэд Х.Баатархүүгээс гадна Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон соёлын гавьяат зүтгэлэн Ж.Отгонцагаан нар хувь нэмрээ оруулсан бөгөөд тэд өнөөдөр Биеийнтамир, спортын хорооны удирдлагуудад номын дээжээ өргөн барив. Энэ үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн үгэндээ Биеийн тамир, спортын салбарын цахим архив хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Мөн цахим архив бүтээх ажилд хамтран ажиллах санал гаргасан юм. Хятад судлаач Х.Баатархүүгийн зүгээс судалгааны ажилд дэмжин оролцохоо илэрхийлсэн нь сайшаалтай. Тус арга хэмжээнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,  О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан нарын хүндтэй эрхмүүд  байлцав.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.