Швед
улсад пара цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас үндэсний
шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин
өрсөлдлөө. Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр
эзэлжээ. Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон
байна. Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох
эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах
юм. Баг тамирчид цуврал тэмцээнд оролцож, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн
бөгөөд “Борчийн өргөө” амралтын газар
тусгайрлагдан өдгөө “Скай ресорт” цанын баазанд бэлтгэл сургуулилтаа хангаж
байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.