Мэдээ

Пара цанын дэлхийн цомд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэллээ

Швед улсад пара цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор хоёр тамирчин өрсөлдлөө. Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэлжээ. Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна. Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм. Баг тамирчид цуврал тэмцээнд оролцож, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн бөгөөд  “Борчийн өргөө” амралтын газар тусгайрлагдан өдгөө “Скай ресорт” цанын баазанд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.