МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙДЫН 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН
ЖУРМЫН 3.2-Т ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ
ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ 2022 ОНЫ 3 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС
ӨМНӨ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТСИЙН 302 ТООТ ӨРӨӨНД ИРҮҮЛНЭ ҮҮ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:
- Төрийн албан хаагчын анкет
- Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
- Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх;
- Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх;
- Олон улсын болон үндэсний спортын холбооны дүрэм, хориотой эм, бэлдмэл, арга, эмчилгээний талаар мэдлэгтэй байх;
- Хөдөлмөрийн насны иргэн байх;
- Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй байх;
- Сүүлийн 2 жилд олон улсын болон үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх;
/Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчдаас 3 төрлийн мэдлэгийг үнэлсэн шалгалт авна./
Журмын дэлгэрэнгүйг sport.gov.mn хаягаар орж харна уу.
Холбоо барих утасны дугаар: 8808-5456
Ажлын хэсэг
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.