Мэдээ

Сүхбаатар аймагт баригдаж буй Бөхийн өргөөний барилгын ажилтай танилцлаа

 

Улсын хэмжээнд орон нутагт олон жил царцсан биеийн тамир, спортын барилга байгууламж цөөнгүй. Түүний нэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд баригдана гээд олон жил яригдаж буй Бөхийн өргөө. Барилга удааширсан нь олон шалтгаантай. Гэхдээ нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгах ёстой. Тиймээс Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах” тухай А/38 дугаар тушаалын дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд захиалагчийн зүгээс явцын болон техникийн хяналт хийх ажлаар Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл, Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хяналтын ахлах инженер н.Сүхтуяа нар Сүхбаатар аймагт ажиллаад ирлээ. Анхны гүйцэтгэгч компани уг барилгыг гүйцэтгэх явцдаа чанар муутайн дээр удаан барьснаас ийм байдалд хүрчээ. Харин тус барилгыг үргэлжлүүлэх гүйцэтгэгч байгууллагаар “Их Модун” ХХК шалгарсан байна. Барилга захиалагч тал, барилга шалгах ажлын хэсгийн гишүүд тус аймгийн удирдлага, гүйцэтгэгч компанийнхантай уулзалт хийлээ. Ажлын хэсгийн зүгээс 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд энэ оны батлагдсан төсөвт багтаан барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын хийцийн зарим бүтээцэд нэмэлт дүгнэлт гаргаснаар ажил эхлүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.