Мэдээ

Ирэх онд Багахангай дүүрэгт шинэ Спорт цогцолбор сүндэрлэнэ


Багахангай дүүргийн 2 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах хоёр давхар бүхий спорт цогцолборын барилгын шав тавих ёслол өчигдөр (Балжиннямтай билэгт сайхан өдөр) тохиолоо. Энэ ёслолд захиалагч тал болох Биеийн тамир, спортын улсын хорооны Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл, ашиглагч тал Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын албыг түр орлон гүйцэтгэгч Г.Тэмүүлэн болон тус барилгыг ажлыг гүйцэтгэгч тал “Алтай шар говь” компанийн захирал Ө.Арманбек нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирэв. Тус спортын цогцолборын барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэх билээ. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт (1.3 тэрбум төгрөг)-аар “Алтай шар говь” ХХК уг барилгын угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажлыг хийж, ирэх оны арванхоёрдугаар сарын 25-нд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх юм. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.