Мэдээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан тамгаа гардан авлаа

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Д.Жаргалсайханыг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэг талбан тушаалд томилж, тамга хүлээлцэх ёслол болов. Д.Жаргалсайхан нь УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотод Ph.D докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн, ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант, Биеийн тамир спортын үндэсний төв, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооны өмнөх дарга Ц.Шаравжамцын хувьд тус салбарыг зургаан жил удирдсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.