Мэдээ

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан МҮОХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзав

 

ЗГТА,Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр МҮОХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Биеийн тамир,спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт нар оролцов. Харин МҮОХ-г төлөөлж, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын үеэр Д.Жаргалсайхан дарга “Хоёр байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийн харилцаа холбоог идэвхжүүлнэ. Цаашид хийхажлаа тодорхой болгож, ойрын хугацаанд санамж бичгээ эргэн дүгнэе, “Парис-2024”зуны олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлье” хэмээн онцлов. Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдсон явдалд МҮОХ-ны нийт гишүүд, Удирдах зөвлөл, МҮОХ-ны дарга Б.Баттүшигийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа, “Парис-2024” зуны олимпын наадмын асуудлаар цаг алдалгүй ярилцах нь чухал” гэв. Түүнчлэн хэлсэн үгнийхээ төгсгөлд гадаад харилцааг өргөжүүлж, удахгүй болох “Тамирчдын баяр”-ыг хэрхэн тэмдэглэх талаар санал солилцсон юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.