Мэдээ

"Улаанбаатар Их дуулга-2024" тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулах асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа


ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр(6.21-нд) Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүнМ.Бөхбат нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар манай эх орондэнэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбогдуулан ажил хэрэгч яриа өрнүүлэв. Ихдуулга тэмцээнтэй холбогдох санхүүжилтыг БТСУХ-ноос Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй бөгөөд төсвийн зарцуулалтын асуудлаар ярилцлаа. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засгийнгазрын нөөц сангаас гаргахаар болсныг Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм. “Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд цацагдах тулнэн чухал арга хэмжээ болохыг ирсэн зочид өгүүлэв. Энэ уулзалтад Биеийн тамир,спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн,  Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцсан ба Д.Жаргалсайхан даргын зүгээс санхүүжилттэй холбоотой асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг чиглэл өгөв. Их дуулга тэмцээнийг  байгуулснаар цаашид ДАШТ-ийгэх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус тэмцээн"Парис-2024" зуны олимпын наадмын өмнөх чухал сорил болох ба манай улсын 56 жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.