Мэдээ

Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа

 

ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны даргаД.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчинсайд И.К.Азизовтой уулзалт хийв.

 Биеийн тамир,спортын улсын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, спортын эрдэм шинжилгээ,судалгааны олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай хүн энэ нэр хүндтэйалбанд томилогдсон явдалд Элчин сайд И.К.Азизов талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс анх удаа жүдо бөхийн “Улаанбаатар ихдуулга” тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ОХУ-ын баг тамирчдаддэмжлэг үзүүлэн тэмцээнд оролцоход боломж олгосонд талархан онцгойлон баярхүргэлээ.

Монголын баг тамирчид ОХУ-д болж буй тэмцээн, спортынарга хэмжээнд амжилттай оролцохын зэрэгцээ өнгөрсөн тавдугаар сард Якутскхотноо болсон мастерлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголынтамирчин хүрэл медаль хүртсэн амжилтыг онцолсон юм.


Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад өвлийн спортыгхөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-дзохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийхтал дээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд боломжтой тухай харилцан ярилцав.Тус арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаасхойшилсон юм. ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтынспортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагчидаа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-дбэлтгэл сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлэх, Монголын ард иргэдэд уран гулгалтынгайхамшгийг биечлэн үзүүлэх зэрэг нь манай улсад уран гулгалтын спорт хөгжих,хөгжөөн дэмжигч олноор бий болгох таатай боломж бүрдэх билээ. 

Энэхүү арга хэмжээг ирэх оны эхний улиралд зохионбайгуулах тал дээр хоёр тал санал нэгдэв.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханнь Монгол Улсад зохиогдсон жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнд ОХУ багтамирчид багийн дүнгээр түрүүлсэн явдалд баяр хүргэлээ. Уран гулгалтын үзүүлэхтоглолтыг манай ард түмэн, хөгжөөн дэмжигчдийн хувьд сонирхолтой, их хүлээлтгэдгийг хэлсний дээр энэ арга хэмжээг зайлшгүй зохион байгуулах хэрэгтэйгдурдав.

Цаашид Монгол-Оросын спортын салбарт уламжлан ирсэннөхөрсөг харилцааг хадгалж, спортоор дамжуулан залуучуудыг өөртэй итгэлтэй, эхорондоо илүү ихийх бүтээх, улс орны эв нэгдлийг бий болгоход бүх талын хамтынажиллагааг өргөжүүлэх тухай талууд санал солилцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.