Мэдээ

Спортын төв ордны үйл ажиллагаатай танилцлаа

 

Биеийнтамир, спортын улсын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Жаргалсайханнь өчигдөр Спортын төв ордны “А” болон “Б” заал, бэлтгэлийн заалууд, өргөтгөлийнбарилга, сургалтын төв зэрэг байгууллагаар явж өрөө тасалгааны ашиглалт,барилгын байдал зэрэгтэй танилцлаа. Энэ ажлын явцад шигшээ багийн бэлтгэлийнзаал, тамирчдын өрөө, СТО-ы камержуулалт, гимнастикийн заалны дээвэр, хөгжимаппаратур, галын өрөө, гадна талбай, гэрэлтүүлэг зэрэг асуудлаар тодорхой аргахэмжээг авах шаардлагатай байгаа талаар холбогдох газар, хэлтсийн удирдлага,багш дасгалжуулагч нартай ярилцав. Цаашид байгууллагын орчин нөхцлийгдээшлүүлэн, техник хэрэгсэл, өрөө тасалгааны хуваарь, хаягжуулалт, засварүйлчилгээ, тамирчдын бэлтгэлийн заалны халаалтын доголдлыг арилгах зэргийганхааралдаа авч Спортын төв ордны талаар тусгайлан арга хэмжээ авч, судалгаа,шийдвэрийн төсөл боловсруулан ажиллахыг үүрэг болгосон байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.