Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧНЫ  ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧНЫ

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Үндэснийшигшээ багийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Спортын төв ордонд болж Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир,спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн засагдаргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогынхэлтсийн дарга И.Баатархүү, Монголын Үндэсний Олимпын хорооны дэд ерөнхийлөгчЧ.Наранбаатар, Монголын Үндэсний Паралимпын хорооны дэд ерөнхийлөгчД.Сүрэнхорлоо болон 24 спортын холбооныерөнхий нарийн бичгийн дарга, 182 тамирчин, 50 дасгалжуулагч, эмч нийт 232 хүноролцлоо.

Ёслолд зориулж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид та бүхэнэх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дурсгаж, “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадам, “Милан 2026” өвлийн олимп, паралимпын наадмын олон эрхийг авч, төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэх, амжилттай бэлтгэн оролцохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсэн.  

Монгол Улс Токио-1964 зуны олимпын XVII наадмаас эхлэн 15 удаагийн зуны олимпын наадамд оролцож 2 алт, 12мөнгө, 20 хүрэл медаль, зуны паралимпын 6 удаагийн наадамд оролцож, 2 алт, 2хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлээд байна.

Тангараг өргөх ёслолд дасгалжуулагчдын төлөөлөлөн Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү,Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг, Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа,Тамирчдыг төлөөлөн Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин,  ОУХМ Батхуягын  Гончигсүрэн, Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун, Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, Хөдөлмөрийн баатар,МУГТ Энхбаярын Содномпилжээ, Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ  нар “Парис 2024”олимп, паралимпын наадамд сахилга бат, дэг журмыг хангаж, амжилттай оролцох талаар нийт тамирчдын хамт тангараг өргөсөн.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.