Мэдээ

ДЭЛХИЙН ШАТРЫН 44-Р ОЛИМПИАДЫН ДӨРӨВДҮГЭЭР ӨРӨГТ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ МААНЬ ЭВИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ТЭНЦСЭНЭЭР ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА.

ДЭЛХИЙН ШАТРЫН 44-Р ОЛИМПИАДЫН ДӨРӨВДҮГЭЭР ӨРӨГТ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ МААНЬ ЭВИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ТЭНЦСЭНЭЭР ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА.
Мэдээ

ДЭЛХИЙН ШАТРЫН 44-Р ОЛИМПИАДЫН ДӨРӨВДҮГЭЭР ӨРӨГТ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ МААНЬ ЭВИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ТЭНЦСЭНЭЭР ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА.

Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын олимпиадын дөрөвдүгээр өргийн тоглолтууд өчигдөр тоглогдсон.

Энэ удаагийн олимпиадын эрэгтэй ангилалд 188, эмэгтэй ангилалд 162 баг оролцон уулгүй талд цусгүй тулалдаж байна.

Дөрөвдүгээр тойрогт манай нөөц тоглогчид болох IM С.ГАНЭРДЭНЭ, WFM Д.МӨНХЗУЛ нар сайн тоглосныг дурдах нь зөв.

ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ:

Залуучууд маань дөрөвдүгээр тойрогт Өнөө цагийн шатрын бурхан Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан энэхүү олимпиадын 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн шигшээ багтай сайхан тулалдлаа.

18 настай их мастер Д.Батсүрэн дэлхийн аварга Магнус Карлсены эсрэг хөлгийн ард гар зөрүүлсэн анхны Монгол хүн хэмээх гуншинтай боллоо.

Хоёр багийн тулаан ширүүн өрнөснийг энд дурьдах нь зүйтэй.

Шүүгчийн хариуцлагагүй үйлдэл Хоёрдугаар ширээнд тоглосон их мастер Б.Гүндаваагийн өргийн үр дүн төдийгүй хоёр багийн тоглолтын үр дүнд нөлөөлж,илт давуу байсан өрөг тэнцээгээр өндөрлөж бага зэргийн харамсал дагууллаа.

4-р ширээнд тоглосон IM С.Ган-эрдэнэ чухал хожил байгуулж,багаараа жигд сайн тоглож Норвегийн багтай тэнцлээ.

Дөрөвдүгээр тойргийн тоглолтыг дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин өнжсөн.

Дөрөвдүгээр тойргийн дараа эрэгтэй шигшээ баг 2 хожил,2 тэнцээ гэсэн үр дүнгээр 6 оноотой 45-р байрт бичигдэж байна.

ЭМЭГТЭЙ БАГ:

Охидууд маань 2021 оны Рапид тоглолтын дэлхийн аварга WGM Б.Ассаубаева тэргүүтэй Казакстаны шигшээ багтай дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан.

1-р ширээнд суусан их мастер А.Энхтуул,3-р ширээнд суусан Олон улсын мастер Т.Мөнхзул нар тэнцээ гэсэн үр дүнг авлаа.

2-р ширээнд тоглосон олон улсын мастер Б.Баярмаа харилцан довтолсон өрөгт хожигдол хүлээсэн.

Энэ удаагийн олимпиадад нөөц тоглогчоор оролцож байгаа дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул үүргээ сайн биелүүлж бод шидсэн динамик өрөгт өрсөлдөгчөө хожиж чухал оноо авчирлаа.

Ер нь манайхан жигд сайн тулалдсан.

Дөрөвдүгээр өргийн тоглолтыг дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул өнжсөн.

Эмэгтэй шигшээ баг маань 3 хожил,1 тэнцээ гэсэн үр дүнгээр 7 оноотой дөрөвдүгээр тойргийн дараа 9-р байрт бичигдэж байна.

ТАВДУГААР ТОЙРОГ:

ЭРЭГТЭЙ БАГ Чехийн шигшээ багтай оноолт таарсан бол

ЭМЭГТЭЙ БАГ Германы шигшээ багтай тулалдахнээ.

Тавдугаар өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 17:30 минутаас эхэлнэ. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.