Мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар амжилт хүслээ


УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар БНЭУ-ын Ченнай хотод болж буй шатрын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ. Хувийн болон ширээний амжилтаар шилдэг 20-д яваа гурван эмэгтэй шатарчиндаа үлдсэн өрөгтөө сайн тоглохыг хүсч, их мастерын болзол хангасан Т.Мөнзулд онцгойлон баяр хүргэлээ. Түүнчлэн тамирчидаа дасгалжуулж байгаа эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од болон баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчиддаа оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.