Мэдээ

МБАТСН: Ц.Сүхбат тэргүүлж байна


Монголын бүх ард түмний спортын XV наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн “Монгени” цогцолбор сургуульд энэ сарын 10-13-нд болж байгаа бөгөөд гурав дахь өрөг өрнөж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин, Монголын даамын холбооны чансааны дэд байрт эрэмбэлэгдэж буй ОУИМ Ц.Сүхбат ганц ч хожигдолгүй (6 оноотой) тэмцээнийг итгэл төгс хошуулчилж буйг тэмцээн зохион байгуулагчийн зүгээс хэлэв.
📌Түүний араас 5 оноотой дөрвөн тамирчин нэхсээр. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд 5 оноотой зургаан тамирчин тэргүүлж байгаа нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна. Тэмцээний сонирхолтой өргүүдийг үзэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм. Одоогийн байдлаар Хан-Уул даамчид тэргүүлж байна.
👏Онцлох өрөг гэвэл, эмэгтэйчүүдийн ангилалд Дорноговь аймгийн залуу тамирчин Б.Халиунаа Налайх дүүргийн тоглогч Дэлхийн даамын холбооны мастер, УАШТ-ий хошой аварга Ж.Гэрэлчулууныг буулган авсан нь залуу үе хүч түрэн орж ирж буйг илтгэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.