Мэдээ

МБАТСН: ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН 50 КМ-ЫН ЗАЙД Ц.СОЛОНГО ТҮРҮҮЛЭВ


Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км зайн уралдаан өнөөдөр Хүй долоо худагт болов. Тэмцээнд есөн багийн 14 тамирчин хурд сорьсноос Баянзүрх дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Солонго 1:43.08.78 цагийн амжилтаар алтан медаль хүртлээ.
Удаах байрт Хөвсгөл аймгийн тамирчин Ж.Анужин 1:43.10.75 цаг, Баянзүрх дүүргийн тамирчин Б.Гэрэлтуяа 1:43.23.64 цагийн амжилтаар мөнгө, хүрэл медалийн тавцанд гарлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр З.Наран ажилласан бол Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Н.Батмагнай ажиллав. Маргааш тус тэмцээний эрэгтэйчүүдийн 150 км-ын зайн бөөн гараатай уралдаан болно.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.