Мэдээ

МБАТСН: Ширээний теннисний дифлимпийн төрөлд Б.Түвшинсанаа, Б.Намуунбайгаль нар түрүүлэв


Монголын бүх ард түмний спортын XV наадамд дифлимп ширээний теннисний шигшээ тэмцээн есдүгээр сарын 10-11-нд “Оч” клубт болов. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 29 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд Баянгол дүүргийн тамирчин Б.Түвшинсанаа алтан медаль хүртсэн бол Ховд аймгийн теннисчин М.Сумъяабэйс, Сонгинохайрхан дүүргийн тамирчин Г.Мөнхбадрал нар удаалав.
Харин эмэгтэйчүүдэд Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Намуунбайгаль түрүүлсэн бол Булган аймгийн тамирчин Н.Халиунаа, Баянгол дүүргийн тамирчин Х.Насанжаргал нар мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Монголын бүх ард түмний спортын XV наадмын дифлимпийн ширээний теннисний багийн нэгдсэн дүнгээр Баянгол дүүрэг алт, Чингэлтэй дүүрэг мөнгө, Ховд аймгийн баг хүрэл медаль хүртэж, энэ удаагийн наадмыг өндөрлүүлэв.
Онцолж хэлэхэд тус наадмын хөтөлбөрт ширээний теннисний дифлимпийн төрөл анх удаа багтаж байгаа нь тэмдэглүүштэй. Энэ тэмцээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхчулуун хяналт тавьж ажилласан бол Д.Ариунтуяа, Б.Юмжирдулам, Л.Билгүүнцог нар дохионы хэлмэрч ажиллав.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.