Мэдээ

Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн таеквондочид илүүрхэв


Монголын бүх ард түмний спортын XV наадмын таеквондогийн шигшээ тэмцээн есдүгээр сарын 10-11нд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болж өндөрлөлөө. Тэмцээнд 20 багийн нийт 160 (эрэгтэй 91, эмэгтэй 69) тамирчин өрсөлдсөн бол Олон улсын зэрэгтэй зургаа, улсын зэрэгтэй 14 шүүгч шүүн явууллаа. Тус тэмцээний багийн дүнг Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг (6 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль) тэргүүлэв. Удаах байрт Чингэлтэй дүүрэг (5 алт, 1 мөнгөн медаль), Налайх (1 алтан медаль) орлоо.
Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчинаар Чингэлтэй дүүргийн А.Азбаяр “Рио-2016” олимпын наадмын оролцогч П.Тэмүүжин шигшээд ялсан нь онцлох тулаан байв. А.Азбаяр нь өдгөө 17 настай, Үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ба өнгөрсөн сард Вьетнам улсын Хо Ши Мин хотод болсон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нэгэн.
Тэгвэл тус тэмцээний шилдэг эмэгтэй тамирчинаар Баянзүрх дүүргийн М.Сувд-Эрдэнийг шалгаруулжээ. М.Сувд-Эрдэнэ нь Монголын бүх ард түмний спортын XIV наадамд 49 кг-ын жинд түрүүлж байсан бол энэ удаагийн тэмцээний 46 кг-ын жинд алтан медаль хүртэж, хошой аварга боллоо.
Тэмцээний сүүлийн өдрийн дүнг танилцуулж байна.
Эмэгтэй: 49 кг
1.Б.Учрал (Баянзүрх дүүрэг)
2.О.Очмаа (Ховд аймаг)
3.П.Мэнджаргал (Говь-алтай аймаг)
4. Л.Бадам (Баянгол дүүрэг)
57 кг:
1.Д.Бямбажаргал (Чингэлтэй дүүрэг)
2.С.Энхлэн (Баянзүрх дүүрэг)
3.Э.Алтантуяа (Дорноговь аймаг)
4.Т.Алтансувд (Сонгинохайрхан дүүрэг)
62 кг:
1.Д.Ангирмаа (Налайх дүүрэг)
2. Р.Алтантуяа (Орхон аймаг)
3.Э.Номиндарь (Дундговь аймаг)
4.У.Будсүрэн (Баянгол дүүрэг)
Эрэгтэй: 58 кг
1. Т.Энхжин (Чингэлтэй дүүрэг)
2. П.Дүүрэнжаргал (Баянзүрх дүүрэг)
3. Б.Эрхэмбаяр (Сүхбаатар дүүрэг)
4. Е.Пүрэвдаш (Сонгинохайрхан дүүрэг)
5.
68:кг
1.Д.Чинзориг (Баянзүрх дүүрэг)
2.А.Азбаяр (Чингэлтэй дүүрэг)
3.Т.Одбаяр (Орхон аймаг)
4.Э.Төгөлдөр (Сэлэнгэ аймаг)
80:кг
1.А.Азбаяр (Чингэлтэй дүүрэг)
2.П.Тэмүүжин (Баянзүрх дүүрэг)
3.О.Билгүүнбат (Сонгинохайрхан дүүрэг)
4.П.Золжаргал (Ховд аймаг)
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.